ТУЗ-н Даргын хөрөг

Хөрөнгө Оруулагчдад

ТУЗ-н Даргын Мэндчилгээ

Дэлхийн хамгийн хүйтэн хотод амьдардаг бидэнд энэ нь сорилт биш, харин дэлхийд жишиг болгох боломж юм.

Дэлхийн дулаарлыг бууруулах замаар Монгол улсаа дэлхийд томоор харуулах зорилготой “Mongolian Modular Home” төслийг санаачлан хотын өнгө төрх, замбараагүй байдал болсон гэр хорооллыг шинэчлэхэд бид бүрэн хүчин чадлаараа ажиллахад 4.58 жил буюу 1674 хоног 3 цаг 12 мин байхад хангалттай гэж тооцож болно.

Энэхүү үр дүн нь 172,000 нүүрс түлж байгаа айлын 80%-г M-36 загвараар бүрэн хангах тооцоо юм.

Бид M-36 болон ногоон амины орон сууцыг зөв технологиор, жишиг стандартаар барьж чадвал жилд 150,000,000-450,000,000 тонн CO₂ бууруулах боломжтой.

Энэ нь:

  • 🌳 6.8-20.4 тэрбум мод жилд тарьсантай,
  • 🪨 125-375 сая тонн нүүрс буюу 5-15 тэрбум шуудай түлш шатаагаагүйтэй,
  • ⛽ 65.2-187.5 тэрбум литр бензин, өөрөөр хэлбэл 43-129 сая автомашин 1 жил явсантай тэнцэх хэмжээний нөлөө юм.

Бид дэлхийн хамгийн хүйтэн хотод амьдардаг хүмүүс. Үүнийг л давуу талаа болгоё гээд байгаа юм. Баярлалаа.